Зарим гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, үнэ, нөөцийн байдалд хяналт тавьж ажиллалаа

2020-03-20 247 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

3 дугаар сарын 19-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу ШӨХТГ-ын ХЭХГ-ын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, гурилын үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрүүд хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй нөхцөл байдалтай байлаа. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй, мөн ОХУ-аас улаан буудайн татан авалтыг хийн ажиллаж байна гэх мэдээллийг өглөө.

Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрөлтэйгээр үйлдвэрлэж байна. “Алтан тариа” ХХК-ийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1220 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1010 төгрөгөөр худалдаалж байна.

“Улаанбаатар гурил” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасалдалгүй явуулж, үнийг нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдлийг гарган төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил /БГ-055/-ыг 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1330 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 990 төгрөг 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1060 төгрөгөөр худалдаалж байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

УТАС: 1800-1284, 115

Холбоотой мэдээ

ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын “АдипоЛабс” ХХК-тай хамтын ажилл

2026-07-28

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 202

2026-07-21