Ирэх долоо хоногоос 36 хүний суудалтай цахилгаан автобус туршилтаар явна

2020-01-16 133 0

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр /2020.01.15/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын хийж буй ажилтай танилцжээ.

Энэ үеэр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхийг сонирхсон байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2 метр урт, 36 хүний суудалтай Эко цахилгаан автобусыг ирэх долоо хоногоос хотын төвийн чиглэлүүдэд туршилтад гаргахаар болж буй тухай онцлов.

Япон улсын “Жайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн их багтаамжийн дизель түлшийн автобусанд DPF буюу дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүгчийг 24 автобусанд суурилуулсан. Тус ажиллагаатай нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨАТҮГ-ын 9 автобусанд суурилуулжээ.

 

 

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27