Ирэх сарын 1-нээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

2019-04-28 175 0

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад виз зөвшөөрлийн үйлчилгээг ийнхүү цахимжуулсан байна.

Энэхүү үйлчилгээг цахимаар авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ гэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах бүрэн боломжтой аж. Иргэдийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын 8 цагийн дотор дутуу бүрдэл болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг e-mail хаягаар нь мэдэгдэхээр болжээ.

Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах аж.

Холбоотой мэдээ

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг нэмнэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тог

2026-03-27