Монгол Ардын Нам сонгуулийн хандивын аянаа эхлүүллээ

2020-05-24 414 0

МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар хандив, дэнчин авахгүйгээ мэдэгдэж, зөвхөн мэдлэг боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, төрд ажиллах чадвартай 76 хүнийг нэр дэвшүүлж, хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа бүрдүүлэхийг үүрэг болгосон.

Иймд иргэд, сонгогчид, МАН-ын гишүүд, дэмжигчид хүчээ нэгтгэх хандивын аянд нэгдэж, Төрийн банкны 340102000012 дансанд хандив өгөхийг тус намаас уриаллаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая, хуулийн этгээдийн хувьд 20 сая төгрөг хүртэл байх бөгөөд банкны гүйлгээний баримтад регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тодорхой бичих ёстой. Хэрэв хандив өгсөн иргэн хуулийн этгээдийн эдгээр мэдээлэл тодорхой бус байвал хандивыг буцаан шилжүүлэх аж.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулиар дараах этгээдүүд хандив өгөхийг хориглоно гэж заасан. Үүнд:
– гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
– гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;
– 18 нас хүрээгүй хүн;
– төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
– шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;
– үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;
– байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд зэрэг багтаж буй юм.
Хүчээ нэгтгэх хандивын аянаар цугларсан хандивын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй эргэн мэдээлэх юм байна.

Холбоотой мэдээ

12 өдөр дэлхий Монголоор “амьсгална”

Монголчууд 10 жилийн өмнө дэлхийн томоохон улс гүрнүүдийн удирдагч, төлөөллүүд багтсан “АСЕМ”-ийн дэ

2026-07-28

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21