Нийслэлийн өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэртэй наалтууд байрлуулжээ

2020-05-05 427 0

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна.

Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог.

Үүнээс шалтгаалан төв суурин газруудад халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэхэд энэхүү ажил эерэг нөлөөтэй аж.

Мэдэгдлийн дагуу Централ тауэр, Шангри-Ла төвүүд дүрст наалтыг анхлан байршуулсан гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр улам

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30