Нийслэлийн 9.2 сая м.кв талбайг ариутгана

2020-03-11 65 0

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, үйлчилгээний төвүүдийн доторх ариутгалыг тухайн байгууллага ариутгалын тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай гэрээ хийн хийлгэнэ.

Харин НЗДТГ-аас эрсдэл бүхий 6000 орчим цэгүүдэд  108,9 сая төгрөгийн төсвөөр хоёроос дээш удаа ариутгаж байна гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Нийслэлийн 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгахаар төлөвлөжээ.

Агаарын температурын хасах хэмд ариутгалын бодисын үйлчлэл сулардаг учир нэмэх хэм рүү орохоор нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн ихээр холхидог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийнэ. Үүнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомашин, тоног төхөөрөмжийг ашиглах гэнэ.

 

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27