Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

2020-04-03 390 0
Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга  Д.Батлут болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
           Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн төр захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан байдаг ба 2020 онд Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын ажиллагааны гэрээнд энэ төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
         Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын ажиллагааны 2020 оны төлөвлөгөөг боловсруулахдаа харилцан санал солилцож, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан Эрдэнэт хотын хөгжилд бодитой хувь нэмэр болох олон ажлыг төлөвлөгөөнд тусгажээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27