Коронавирусийн тархалт дэгдэж эхлэх үед олон орны эрх баригчид Сингапур Улс тахлын эсрэг хангалттай сайн арга хэмжээ авч, вирусийг хяналтандаа авлаа гэж үзэж байсан. Харин энэ орны гадаад ажилчид амьдардаг дотуур байрнаас коронавируст халдвар илэрч дэгдэлт ахин нэмэгдсээр 9 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Гуравдугаар сарын дундуур энэ оронд нийт өвчлөлийн тохиолдол ердөө 200 байсан боловч нэг сар орчим хугацаанд 8 мянга гаруй халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Харамсалтай нь сүүлийн 3 өдрийн дотор 3 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Хурдацтай тархалт явагдаж байгаатай холбоотойгоор 6-р сарын 1-н хүртэл хөл хорио тогтоосон тухай Сингапурын Ерөнхий сайд Ли Шиэн Лонг мэдэгдсэн байна.


0 cэтгэгдэлтэй