Таван аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүллээ

2020-03-09 54 0

Өнөөдөр шинэ коронавирус /Covid-19/ өөс урдьчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар Нийслэлийн харъяа зарим агентлагийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУН: НЗД-ын А/223/ дугаартай захирамжийн хүрээнд НМХГ-аас 1871 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 5631 газарт мэдэгдэл хүргүүлж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна. Түр хаах захирамжийг иргэд ухамсартайгаар хүлээн авч тогтоолыг хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Гэвч зарим байгууллага шаардлагыг үл биелүүлсэн учраас ААН-үүдэд зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг зөрчлүүд байна. Хяналт шалгалтаар зөрчилтэй үйл ажиллагаа эрхэлж байсан 3 аж ахуй нэгж байгууллага 1 иргэнд 7 сая 120 сая төгрөгний шийтгэл ногдуулж, 5 аж ахуй нэгж байгууллагын согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах тусгай шаардлагыг зөрчсөн дараах аж ахуй нэгжүүд байна. Үүнд: Жи ар ди реалти, “Ирмүүн энх”, “Бат ангараг”, “Эс өү эр ди ви”, “Лаки март” ХХК-иудын баар ресторанууд, Баянзүрх дүүргийн “Хами март” хүнсний дэлгүүр

Ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 36 аж ахуй нэгжийн ариутгал халдваргүйтгэлийн 79 хуурай болон найруулсан бодисоос дээж авч, хими болон нян судлалын шинжилгээнд хамруулсан. Лабораторын сорилын дүнгээр бүгд шаардлага хангаж, нян судлалын шинжилгээгээр ариутгал халдваргүйтгэлийн бодисууд халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн. Химийн бодис ашиглах журам зөрчсөн ‘’Өгөөш ХХК”-д зөрчлийн тухай хуулийн дагуу 3000.0 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Нийтдээ 8257 газрын 399955,4мкв газаргт ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүлсэн.

Мөн зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж дотоод хяналтаа чангатгахыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон нийтийг хамруулсан хурал цуглаан, сургалт зохион байгуулахгүй байх талаар зөвлөмж чиглэлийг аж ахуй нэгж байгууллагад өгч, онлайн хэлбэрээр мэдээллээ солилцохыг уриалж байна.

Эх сурвалж: НМХГ

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23