Татвараа цахимаар төлөхийг уриаллаа

2020-03-17 88 0

“СOVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлж буй энэ үед татвараа цахимаар төлөхийг Татварын ерөнхий газраас уриаллаа.

Уриалгад, “Татвар төлөгчид татварын албаны etax.mta.mn, ebarimt системүүд ашиглан цахимаар татвараа төлснөөр халдвараас хамтдаа сэргийлэх боломжтой юм. Иргэн та татвараа төлснөөр коронавируст халдварын эсрэг ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ажлаа хэвийн явуулах нөхцөлөөр хангаж байдаг билээ” хэмээн мэдэгджээ.

Үүний өмнө татварын байгууллагаас “Covid-19”-ийн халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан татварын тайлан илгээх боломжгүй болсон татвар төлөгчдийн хүсэлтийн дагуу НӨАТ-ын тайлангийн хуулийн хугацааг энэ оны 3 дугаар сарын 13-нийг дуустал сунгасан юм.

эх сурвалж:Монцамэ

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27