Түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 10 хүнд хийлээ

2020-01-20 470 0

Монгол Улсын Засгийн Газар болон Бельгийн Засгийн газрын хамтарсан төслөөр мэс заслын тасаг нь давсагны дурангийн мэс заслын багажтай болсноор 2019 оны 5 сард ММЗ-ын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, УНТЭ-ийн урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч АУ-ны доктор, дэд профессор Д. Баян-Өндөр эмчтэй хамтран түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 10 хүнд хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр, хүндрэлгүй эдгэрч гарсан.
Энэ удаад 2020.01.04-09 өдрүүдэд түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 16 мэс заслыг хийгээд байна. Мөн ажиллах хугацаандаа эмч нарт “Түрүү булчирхайн өвчний эрт үеийн оношлогоо эмчилгээ”, “Бөөрний сүрьеэ” сэдвээр лекц уншсан.
Цаашид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Ховд БОЭТ- тай хамтран энэхүү үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд үйлчлүүлэгчдийн УБ хот руу явах чирэгдэл буурч, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд чадавхжсанаас тусламж үйлчилгээний чанар сайжрах, хагалгааны нэр төрөл нэмэгдэх юм.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27