Уул уурхайн ордуудыг ашиглаж, хүнд үйлдвэрийн цогцолборуудыг байгуулна

2020-06-20 434 0

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан  ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД

  • Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.  Уул уурхайн дараахь  ордуудыг ашиглана. Үүнд:
  • Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
  • Оюу толгойн далд уурхайг ашиглана.
  • Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.
  • Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
  • Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
  • Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
  • Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:
  • Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
  • Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
  • Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.
  • Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
  • Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.
  • Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.
  • Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна
  • Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.
  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг нэмнэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тог

2026-03-27

УЛААНБААТАР-2026: Боксын шинэ эриний эхлэл

ДУШАНБЕ, 2026 оны гуравдугаар сарын 27 /SPORTS.tj/. Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар с

2026-03-27

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17