Хүн ам, орон сууцны тооллого 80 хувьтай явагдаж байна

2020-01-15 140 0

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого эхлээд 5 хоног болж байна. 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооллогын явц 82.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд тооллого энэ сарын 15-ны 22.00 цагт дуусна.

Улсын хэмжээнд 2982 тоологч түр товчоодтой нийлээд 5000 гаруй хүн анхан шатад ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.

Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авна. Тооллогын үндсэн үр дүнг 5-6 сарын хугацаанд боловсруулна.

Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрчээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27