Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

2020-05-29 414 0

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан  шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Захирамжид өөрчлөлт оруулах тухай”  А/752 дугаар тоот захирамж өнөөдөр гарлаа.

Захирамжид “Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 590 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн “05 дугаар сарын 31-ний” гэснийг “06 дугаар сарын 30-ны” гэж өөрчилсүгэй” гэжээ.

Холбоотой мэдээ

“The Hu” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 08-нд тоглолтоо хийнэ

Домогт дуучин Элтон Жонн өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрөөрөө "The Hu" хамтла

2026-08-07

“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа

“CATWALK STORM - 2026” хүүхэд, өсвөр насны супермодель шалгаруулах загварын шоу, тэмцээн 25 дахь жил

2026-08-07

Эх дэлхийгээ сэргээж Итгэл найдвараа бадраая.

Залуучууд аа, цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах үйлсэд Та бүхний хүсэл

2026-08-05