Япон Улсад “Ур чадвартай ажилтан” илгээх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл

2020-01-15 138 0

Монгол Улс болон Япон Улсын холбогдох яамд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан билээ. Уг санамж бичгийн 6 дугаар зүйлийн 6.1 хэсэгт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) нь “Ур чадвартай ажилтан”-ыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэх чиг үүрэг хүлээнэ гэж заасан. Иймд, Япон хэлний сургалтын төвүүд, ХНХЯ-наас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд ур чадварын ажилтан илгээх үйл ажиллагаанд оролцохгүй болохыг иргэдэд анхааруулж, энэхүү мэдэгдлээр дамжуулан хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Япон Улсад “Ур чадварын ажилтан” илгээх тогтолцооны дагуу, ХХҮЕГ нь Япон хэлний JLPT шалгалтын N4 түвшин болон түүнээс дээш, JFT шалгалтын A2 түвшин болон түүнээс дээш түвшинг хангаж, Япон Улсын яам, агентлагын газраас зохион байгуулах ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдийн ажил хайгчийн бүртгэлийн ажлыг 2020 оны нэгдүгээр сард багтаан эхлүүлэх төлөвлөгөөтөй байна. Эдгээр шалгуурыг хангасан иргэд ХХҮЕГ-аас заасан хугацаанд ирж бүртгэл хийлгүүлэх ба бүртгэлийг эхлүүлэх тухай мэдээллийг жич байгууллагын цахим хуудсаар дамжуулан, олон нийтэд мэдээлэхийг анхаарна уу.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13