ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол боллоо

2020-05-05 334 0

ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгын ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын наймны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. “Ном мэдээллийн төв”-ын шав тавих ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох, БХЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ҮБХИС-ийн удирдлагууд болон “Ном мэдээллийн төв”-ын барилгын ажлыг гүйцэтгэх Л.Мөнхдалай захиралтай “Рок Пэйнт” групп ХХК-ын хамт олон оролцлоо.

Тус барилга нь архитектурын шийдлийн хувьд 18 харьцах нь 30 метрийн талбайг хамарсан цэргийн мөрдөс хэлбэртэйгээр баригдах юм. Мөн орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн лифт, гүүртэйгээр дотоод зохион байгуулалтыг төлөвлөсөн байна.  Уг номын санд зөвхөн ҮБХИС-ын сонсогчдын хүрээнд гэлтгүй цэргийн бүх шатны алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой аж.

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30