Өнөөдрөөс халаалт хааж, дараах байршилд ХАЛУУН УС хязгаарлана

2020-05-15 323 0
Өнөөдрөөс нийслэлийн зарим байршилд халаалт хааж, халуун ус хязгаарлан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлнэ.

Тодруулбал, 2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийг хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх тогтоол гарсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэглэгчдийн халаалт, халуун усыг өнөөдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажиллахаар болжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, иргэд, хэрэглэгчдээс  багагүй гомдол ирсэн байна.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүсчээ.

Тавдугаар сарын 17-29-ний өдрүүдэд дараах байршилд  12 хоног халуун ус хязгаарлаж засвар үйлчилгээ хийж эхэлнэ. Үүнд:

I  болон Х хорооллын автозамын урд хэсэг болох Хархорин зах, Эрин, Номин хороолол, Материал импекс, Голден парк хороолол орчмын хэрэглэгчид орно.

Эх сурвалж: УБДС

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30