​ГОЁ МЭДЭЭ: Австралийн нэгэн тосгон МОНГОЛ ЗУРААЧИЙН НЭРЭЭР АЛДАРШИЖ байна

2020-05-06 563 0

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлчдын нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Австрали улсад уран бүтээлээ туурвидаг түүний, ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь зөвхөн Австралид төдийгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг ч чимдэг.

Тэгвэл эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон жуулчдын сонирхолыг татаж эхэлжээ.

Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгон, түүний нэрээр алдаршиж, жуулчдын сонирхлыг татаж буй тухай гоё мэдээлэл цацагдаж байна.

Энэ оны эхээр тус улсад их хэмжээний түймэр гарч, хот тосгод нь эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тиймээс Хиско  Яаррам тосгоны иргэдтэй хамтран жуулчдыг татах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Хамгийн өндөр нь 2 давхар барилгатай тэнцэх 10 гаруй ханан дээр тус тосгоноос гаралтай нэрт алдартнууд болон түүхийг нь харуулсан зураг зурсны дараа Яаррам хэмээх газрыг  Heesco town буюу Хиско хотхон хэмээн тунхаглан зарлах болсон байна.

Төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Австрали улсад коронавирусний улмаас хөл хорио тогтоосон учир Хиско дээрх бүтээлээ таван долоон хоногийн турш ганцаараа зурж дуусгажээ.

Их түймрийн араас дэлхийн айлгасан цар тахал тархсан энэ цагт урлагаар дамжуулж, эерэг хандлага түгээх түүний цаад зорилго ч биелэлээ олж, Австралийн үндэсний телевиз болон бусад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бүтээлийг нь онцолсоор байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21