Автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн бол энэ сардаа багтаж татвараа төлөхийг анхаарна уу

2020-03-27 119 0

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой ба татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn  цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой байна.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn,  www.smartcar.mn цахим хуудсаар  дамжуулан төлбөрөө төлөх боломжтой юм. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Татвараа төлж болох газруудын байршил, цагийн хуваарий танилцуулж байна. 

  1. Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 09:00 – 18:00 Бямба, Ням : Амарна
  2. Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/ Даваа ~ Баасан: 09:00 – 18:00 Бямба, Ням : Амарна
  3. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 – 18:00 Бямба, Ням : Амарна
  4. Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 – 20:30 Бямба, Ням: 09:00 – 19:00
  5. Да хүрээ худалдааны төв  Мягмар ~ Ням: 08:30 – 17:30 Даваа : Амарна

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 

Холбоотой мэдээ

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 202

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21