“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

2026-03-27 7 0

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Алтан чагнуур”-ын эздийг тодрууллаа.

Энэхүү шагнал нь эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан эмч нарыг тодруулдгаараа онцлог юм.

12 дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан чагнуур” шалгаруулалтын хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 149 эмч уг шагналын эзэн болж байсан бол энэ жил 13 төрөлд 40 орчим эмч нэр дэвшин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан талаар ЭМЯ-наас мэдээлэв. Үүнд:

  • “Дотрын анагаах судлал”-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Ж.Түвшинбаяр
  • “Хүүхэд судлал”-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл
  • “Мэс засал судлал”-Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт
  • “Дүрс оношилгоо судлал”-Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны лавлагаа төвийн их эмч С.Жаргалсайхан
  • “Эх барих, эмэгтэйчүүд судлал”-Нийслэлийн Амгалан амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Нямцэцэг
  • “Хавдар судлал, эмгэг судлал /Эмнэлзүйн анатомийн/”-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, зөвлөх зэргийн эмч Ж.Саранцэцэг
  • “Мэдрэл судлал, сэтгэц судлал”-Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн их эмч Ц.Балжидмаа
  •  “Сумын эрүүл мэнд, өрхийн ангаах ухаан”-Сонгинохайрхан дүүргийн “Гурванжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөх эмч Б.Цэнгэлмаа
  • “Нийгмийн эрүүл мэнд судлал”-ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны дарга, биостатистикч-мэдээлэл зүйн мэргэжилтэн Б.Түмэн-Өлзий
  • “Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлал”-Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, зөвлөх эмч Д.Амарзаяа
  • “Халдварт өвчин судлал, арьс судлал”-ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төвийн тасгийн эрхлэгч Б.Батсүх
  • “Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлал” – Улсын гуравдугаар төв эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын их эмч С.Мөнхмөрөн
  • “Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлал”-ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Холбоотой мэдээ

“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр улам

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30