“Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнд 11 мянга гаруй иргэн хамрагджээ

2022-06-10 130 0

Нийслэлийн Засаг даргын ивээл дор  Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж буй хөнгөн атлетикийн суурьтай дасгал хөдөлгөөнөөр иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх зорилготой “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөн нийслэлийн хэмжээнд амжилттай өрнөж байна.

Энэ оны гуравдугаар сарын 26–ны өдрөөс  эхлэн өрнүүлж буй уг хөдөлгөөний хүрээнд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн бямба гарагт иргэд нийтийн алхалт, биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна. Удирдамжийн хүрээнд дүүргүүд ажлын байрны дасгал, алхалт, гүйлтийг иргэдийн дунд зохион байгуулж, нийт 420 байгууллагын 11.209 иргэнийг хамруулаад байна.

“Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөн нийслэлд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13