АУТИЗМЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГА

2020-05-14 480 0

Хүүхэд “Хоолоо өөрөө идэх, хувцсаа өөрөө өмсөх, “болохгүй” гэхээр больж, босоод “Аяга аваад ир” гэдгийг биелүүлэх нь зарим аутизмтай хүүхдүүдийн хувьд асуудал болж хувирдаг. Хүүхэд хөгжлийн явцад халбага юунд хэрэгтэйг, хувцас өмсөхгүй бол даарахыг, үгэнд орохгүй бол загнуулахыг өөрийн амьдралын явцад нэг бүрчлэн заалгахгүйгээр ойлгодог. Гэтэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх харилцаанд орж чаддаггүй тул наад захын зүйлүүдийг нэг бүрчлэн заах шаардлагатай болдог.

Иймд Монголын Аутизмын холбоо ТББ нь аутизмын хүрээний эмгэгийг таниулах, эрт илрүүлгийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмтай хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийх зөвлөмжийг багтаасан гарын авлагыг орчуулан нийтийн хүртээл болгож байна. Канадын Аутизмын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр уг гарын авлагыг Монгол хэлнээ орчуулсан бөгөөд М-Си-Эс Кока Кола ХХК-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр гарын авлагыг 1000 хувь хэвлүүлэн, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмч нарт түгээх болно.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13