БАЙНГЫН ХОРОО: Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэнэ

2020-01-08 500 0

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Улмаар Засгийн газар өнгөрсөн даваа /2020.01.06/ гарагт ээлжит бусаар хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөл өргөн барихаар болсон юм. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барьсан.

Тэгвэл өнөөдөр /2020.01.08/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Байнгын хорооны ээлжит хуралдааныг 10.00 цагаас товложээ.

Учир нь, Засгийн газраас хуулийг төслийг өргөн барихдаа яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг өнөөдөр холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, маргааш /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13