“Бар жил” нэг унцын 999 сорьцтой мөнгөн зоос худалдаанд гаргав

2022-02-06 192 0

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрслэснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна.

Мөн “Gilded Charming Tiger” 31.1 граммын мөнгөн зоос, “Into the Wild – Bear” 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn  хаягаар орж, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13