​Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан боллоо

2024-10-30 46 0

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан 90,6 хувийн ирцтэйгээр боллоо. Хуралдаанаар

•Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод байгуулж, ажиллах журмыг батлах тухай
•Төрийн дээд шагналд уламжлах тухай
•Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, журмыг шинэчлэн батлах тухай
•Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн журам, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа.

Баянзүрх дүүргийн Засаг даргад Г.Жаргалсайханыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар нэр дэвшүүлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжилсныг баталсан. Үүнтэй холбоотойгоор хуралдааны эхэнд Засаг дарга Г.Жаргалсайхан төлөөлөгч нарт хандан үг хэлсэн.

Мөн хуралдааны төгсгөлд 2024-2028 онд ажиллахаар сонгогдсон төлөөлөгч нарын үнэмлэх, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн тэмдгийн хамт гардуулан өглөө.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27