Британийн иргэд ковид-19-ын эсрэг вакцины туршилтад хамрагдана

2020-04-22 598 0

Британийн эрүүл мэндийн газрын дарга Матт Хэнкок “Ирэх Пүрэв гарагаас эхлэн Оксфордын их сургуулиас гаргасан вакциныг иргэдэд туршиж эхлэх” тухай мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдэлдээ

“Вирусыг зогсоох хамгийн найдвартай арга нь вакцин. Вакцин бүтээх ажилд бид бусад улсаас илүү их мөнгө зарцуулсан бөгөөд дэлхийн бүх газрын тусламжаар бүтээгдэж байгаа хоёр вакцин нь манай оронд үйлдвэрлэгдэж байна. Хоёр вакцины төсөл маш хурдтай явагдаж байгаа. Энэ ажилд оролцож буй шинжээч судлаач нарт бидний зүгээс чадах бүхнээрээ тусална.”

гэдгийг онцолсон юм. Энэхүү вакцин нь химийн аргаар дархлааны хариу урвалыг өдөөж эмгэг төрүүлэгч хэсгүүдийг алдагдалд оруулах журмаар үйлчилнэ. 18-55 насны эрүүл биетэй иргэд энэхүү вакцины туршилтад хамрагдах боломжтой бөгөөд нийт 510 орчим хүнд туршилт хийгдэхээр төлөвлөгджээ. Туршилтад хамрагдсан иргэдэд £190-£625 долларын нөхөн төлбөр олгох юм байна. Вакцин бүтээх багийн профессор Сара Гилбэрт “Ирэх есдүгээр сард хэдэн сая вакцин бэлэн болно гэдэгт найдаж байна” хэмээжээ. Ноён Хэнкок 22.5 сая евро вакцины санхүүжилтэд зориулахаар төсөвлөжээ. Харин Оксфордын зүгээс клиникийн туршилтаа санхүүжүүлэхэд 20 сая евро хэрэглэсэн юм байна. Ерөнхийдөө вакцин бүтээхэд багадаа нэг жил хагасын хугацаа шаардагддаг. Харин энэ вакцин түргэвчилсэн хуваариар 9 сарын хугацаанд зохион бүтээгдэх төлөвлөгөөтэй байна.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11