Б.Шүүдэрцэцэгийн “Улаан могой” роман хэвлэгдлээ

2020-03-05 522 0

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл адал явдалт-уран сэтгэмжийн “Улаан могой” роман хэвлэгдлээ.

Хамгийн сүүлд 1937 оны аймшигт хэлмэгдийн үеийн бодит түүхээс сэдэвлэсэн “Хагацашгүй” эмгэнэлт, уянгын роман бичсэн зохиолч  уншигчдынхаа дунд дараагийн зохиолынхоо сэдвийн талаар хэлэлцүүлэг зохиож байсан нь “Улаан могой” роман болж хэвлэгджээ.

15 дугаар зууны дунд аж төрж буй Номундара, Чойжиндара нэртэй ихэр хоёр охины хувь тавилан луу, могойн кодтой. Номундара, Чойжиндара хоёр бол зургаан түмэн Монголд цуутай Түмэнбилигт зурхайчийн охид аж.

Эцгийнхээ зурхайн эрдмийг өвлөсөн Номундарагийн амьдрал 2019 онд аж төрж буй Дуулим бүсгүйтэй нууцлаг сэжмээр холбогдоно.

Зохиолын төгсгөлд Боди Алаг хааны үеийн монгол хатны булшнаас Kate Spade брэндийн хавтага олдсоны учир юу вэ?

“Сүүлийн үеийн гадаадын уран зохиолд нэг бол бодит баримтад суурилсан намтар зохиол, нэг бол уран сэтгэмжийн бүтээлүүд илүү зонхилж байна. Тиймээс,  хаад, хатдын тухай түүхэн сэдвээс энэ удаа зайлсхийж, дундад зууны бага хаадын үе, орчин үе хоёрыг сүлэлдүүлсэн уран сэтгэмжийн зохиол бичихээр шийдсэн” гэж зохиолч ярьж байна. Зунаас эхлээд уншигдынхаа дунд хүлээлт үүсгэсэн, өвөрмөц нэртэй зохиол нь ийнхүү хэвлэлтээс гарчээ.

Зохиолчийн “Хотол цагаан гүнж” романыг  Өвөр Монголын Хөх хотын хэвлэлийн хороо албан ёсны эрхтэйгээр монгол бичиг хөрвүүлж байгаа бол, энэ бүтээлийнх нь герман хэлний орчуулга эхэлсэн байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13