Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч хохирол учраагүй

2020-03-04 169 0

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 9 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13