Гашуунсухайт боомтод коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2020-02-11 138 0

Нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлжээ. Үүнээс 66 нь Буянт Ухаа боомт дээр, 5 нь Замын-Үүдийн боомт, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн байна. Харин өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан байна.

Энэ талаар МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар ” МХЕГ-аас халдварт өвчин болон эрүүл мэндийн хяналт тавьж байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа. Хөх хот, Бээжингийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа, тэр хэрээр халдвар эрсдэл өндөр байгаа учраас тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Бид 26 боомтоос мэдээллээ авч байна. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд, Буянт-Ухаа боомт болон ОХУ-аас зорчигчид орж ирж байгаа Сүхбаатарын Алтанбулаг боомт. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13