Дугуйн замын 2,3 км асфальтан хучилтыг хийгээд байна

2020-06-04 391 0

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барихаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлж байсан.

Дугуйн замын ажил өнөөдрийн байдлаар 45 хүний бүрэлдэхүүнтэй, 12 техник хэрэгсэлтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна гэж Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны дарга, хотын менежер Т.Гантөмөр мэдээллээ.

Тодруулбал,

-Асфалтан хучилт 2.3 км хийгдсэн

-Замын хашлага 4,5 км хийгдсэн

-Далангийн нарийн тэгшилгээ хийж бэлэн болсон талбайн 4 км

-Худаг тойруулж 20м холдуулж хийж байгаа 70м далангийн ажлыг зургаадугаар сарын 5-нд дуусгахаар ажиллаж байна

-Хашааны шонгын ажил 1000ш суулгахаас 250ш шон суулган, үргэлжилж байна гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30