Дэвшилтэт социал демократ клуб 70 залууг сонгон шалгаруулна

2022-02-06 195 0

SOCIAL DEMOCRACY LEADERSHIP PROGRAM
ЗОРИЛГО:

Дэвшилтэт социал демократ клубийн зүгээс оюутан, залуучуудын дунд социал демократ клубийг таниулах, улс төрийн үзэл баримтлалын мэдлэг олгох зорилготойгоор манлайлагч 50 оюутан, 20-н залуу буюу нийт 70 залууг сонгон шалгаруулан “SOCIAL DEMOCRACY LEADERSHIP PROGRAM” зарлаж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ
– Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бакалаврын зэрэг горилж буй өдрийн ангийн суралцагч нараас 50 оюутан шалгаруулан тус хөтөлбөрт хамрагдана.
– Улс төрийн итгэл үнэмшилтэй, шилдэг 20 залуучуудыг шалгаруулан тус хөтөлбөрт хамрагдана.

БҮРТГЭЛ:
Бүртгэлийг https://forms.gle/bpkTT4ZZpFA4… тус линкээр 2022 оны 02-р сарын 06-аас 2022 оны 02-р сарын 14-ний өдөр хүртэл явагдах болно.
ШААРДЛАГА:
2022 оны 02-р сарын 15-аас 03-р сарын 1-ний хооронд мягмар болон бямба гараг сургалт явагдах тул бүрэн хамрагдах боломжтой байх ёстой.
o Мягмар гараг: 18:30- 21:30 цагийн хооронд
o Бямба гараг: 09:00- 17:00 цагийн хооронд явагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9904 5810, 8006 0932 дугааруудаас лавлана уу.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13