Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”

2020-04-30 554 0

13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж  эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу “The Hu” хамтлаг нотлон харуулсан.

Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа “Хү” хамтлагийн араас  Монголын “Twelve o Six” хэмээх содон нэртэй хамтлаг саяхан интернет орчинд өөрсдийн “УсГал” хэмээх  шинэ уран бүтээлээ цацаж шуугиан тарив. “Twelve o Six” хамтлагийн  анхны уран бүтээл болох “УсГал “клип нь олны анхаарлыг татаж байна. Тус хамтлагыг дэмжигчид “Хү хамтлагийн нэгэн адил дэлхийд Монгол улсаа сурталчлах  хамтлаг нэгээр нэмэгдлээ”  хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна.

“Twelve o Six” хамтлаг нь Алтан ураг хамтлагийн ахлагч,хөгжмийн зохиолч  Б.Эрдэнэбатын байгуулсан “Зун продакшн”-ы уран бүтээлчид бөгөөд эдүгээ СУИС-д сурдаг оюутнууд байна. Морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, үндсэний хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан тус хамтлагийн уран бүтээлээс “Алтан ураг”, “Хү” хамтлагийн нэгэн адил эрч хүчийг мэдрэх боломжтой.

Холбоотой мэдээ

“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр улам

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30