Д.Сосорбарам: Хүмүүсийг толгой дараалан хянгардах гэж байгаа хүн бол З.Энхболд

2020-04-29 434 0

Саяхан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг саатуулан хорьсон.Үүний дараа АН-ын   нөлөө бүхий хүмүүс болох Э.Бат-Үүл, С.Баярцогт, жүжигчин Д.Сосорбарам нар “Парламент” ТВ-ийн “Сэдвийн гүнд” нэвтрүүлэгт орж З.Энхболдыг багагүй шүүмжилсэн.

Тэр үеэр ардчиллын анхдагчдын нэг, жүжигчин Д.Сосорбарам “Монгол улсын шүүх өнөөдөр ҮАБЗ-ийн дохион дор ажиллаж байгаа. З.Энхболд өөрөө  шүүхэд дуудагдах ёстой.  Өөрийнхөө шүүхэд өөрөө очих цаг болсон. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд АН-д очоод зөвлөхөөр ажиллаж байгаа.

Саяхан АН-аас мэдэгдэл хийсэн байсан. “Ардын намынхан хүмүүсийг хэлмэгдүүлж байна” гэсэн байна лээ. Үгүй, хүмүүсийг толгойн дараалан хянгардах гэж  байгаа хүн бол З.Энхболд, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр гэж би харж байгаа. Болдбаатар гэж нэг ерөнхий шүүгч бий. Тэр хүн бүх хэргийг шийддэг болчихсон. З.Энхболдын томилсон шүүгч юм билээ” хэмээн ярьсан юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13