ИМАРТ ТОП-100 ААН-ийн 40-р байранд эрэмбэлэгдлээ

2021-07-01 362 0

“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт хайпермаркет нь Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байранд эрэмбэлэгдлээ. Үүд хаалгаа нээгээд 5 жилийнхээ босгон дээр ирж буй Имартынхан анхны жилээ 98-р байранд эрэмбэлэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж өнгөрсөн жилээс 12 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ.

Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа.

ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтээр Имарт дараах байдалтай байна. Үүнд Борлуулалтын орлогын эрэмбээр 42, Татварын орлогын эрэмбээр 49, Хөрөнгийн эрэмбээр 52, Ашгийн хэмжээний эрэмбээр 73, Даатгуулагчийн тооны эрэмбээр 28 гэх мэт үзүүлэлттэй байсан ба одоогийн байдлаар нийт 2,500 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13