Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

2020-01-17 171 0

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна.  Нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай явагдаж байна. Энэ ажилд төрийн албан хаагчид болон дүүрэг, хороодын ажилтнуудаас гадна сайн дурын ажилчид оролцож, өрх бүрт хүрч ажиллаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэнэ. Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Нийслэлд авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоог 24 цагаар хянах шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хот руу түүхий нүүрс тээвэрлэх гэсэн 2 зөрчил бүртгэгдсэн тул Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 347 улсын байцаагч борлуулалтын цэг,   дундын агуулахад хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  PM10  тоосонцор 57 хувиар бага, PM2.5 тоосонцор 59 хувиар бага байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оноос -0.2 градусаар дулаан байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13