Ковид-19 коронавирүсийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгууллаа.

2020-03-19 408 0

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран Ковид-19 коронавирүсийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгууллаа. Уг цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон тархвар зүйн, эмнэл зүйн багийн төлөөлөл, нөгөө талаас Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо, Бээжингийн их сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.


Цахим хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 коронавирүст халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэхүү цахим хурал нь цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэж, хурлыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хамт олонд талархал илэрхийлэв.


Хурлын үеэр Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын болон амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Гао Жаньчэн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний сэдвээр илтгэл презентаци хийж, уг вирүсийн халдварын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараагаар хуралд оролцогчид дээрх болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнөлөө. Цаашид уламжлалт болон цаг үеийн бусад шаардлагатай сэдвүүдээр цахим хурал хийх санал дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13