КОВИД-19: Эмнэлэгт эмчлүүлж буй болон гэрийн хяналтад байгаа хүний тоо нийтдээ 4,596-аар нэмэгдэв

2022-01-16 408 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын шинээр илэрсэн тохиолдлын тоог өдөр бүр мэдээлдэг.

Ингэхдээ PCR шинжилгээний хариуг үндэслэдэг юм. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2,751 тохиолдол батлагдсаныг өнөөдөр тус яамнаас танилцуулсан. Мөн хэвтэн эмчлүүлж буй 7,041, гэрийн хяналтад 30,604 хүн байгааг ч мэдээлэв. Уг тоог өчигдөр өгсөн мэдээлэлтэй харьцуулбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 470-аар, гэрийн хяналтад байгаа иргэний тоо 4,126-аар нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 4,596-аар өссөн гэсэн үг. Харин Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоогоор 2,751 хэмээн мэдээлэв.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэйн тоо өмнөх өдрөөс 224, хүүхдийн тоо 81-ээр нэмэгджээ.

2022 оны нэгдүгээр сарын 16 ба 15-ны өдрийн мэдээлэл:

Эрүүл мэндийн яам 2021 оны есдүгээр сараас зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Холбоотой мэдээ

Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ

Манай улс 2015-2025 онд жилд дунджаар 1066.8 мянган тонн дизелийн түлш, 591.2 мянган тонн авто бензи

2026-08-07

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна

э сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг

2026-08-07