Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх аргыг боловсруулжээ

2020-03-12 443 0

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх арга”-ыг боловсруулсанаа өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өглөө.

Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдсан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар ирсэн. Мөн эл салбарын үе үеийн ахмад эрдэмтэн, эмч нарын санал сэтгэгдлийг аль болох ажил хэрэг болгоход зорьж ажилласаар ирсэн юм.

ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан явдал нь тусгайлсан хэлтэстэй болж өргөжсөн аж.

Ингэхдээ уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болжээ. Мөн тус салбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцийн зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд хөрөнгө оруулалт хийгдээд буй.

Ийнхүү боловсруулсан аргаа хүлээлгэн өгөх үеэр зөвлөлийнхний төлөөлөл хэлэхдээ “Судалгаа хийхэд эмийн үйлдвэрүүдэд  эмийн нөөц муу байна. Иймд уламжлалтын эмч нар орж ажиллах үед эм хүрэлцэхгүй байдлаас болж хоосон ороод нэмэр байхгүй тул уг асуудалд анхаарч өгөх саналтай байна” гэдгээ Эрүүл мэндийн сайдад хэлжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27