Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа

2020-05-29 419 0

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаад АН-ын даргын зөвлөх З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт хүч үзэхээ эртнээс зарласан. Ингэснээр тэрбээр өдгөө Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр болоод байгаа юм. Нэгэн цагт Дархан-Уул аймгийн АН-ыг удирдаж явсан тэрбээр З.Энхболдтой эртнээс үл ойлголцсон бөгөөд 2016 онд Төрийн ордонд болсон “Эдийн засгийн чуулган”-ы үеэр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод дургүйцлээ илэрхийлэн оймс шидсэнээ олны анхааралд өртсөн нэгэн. Энэ цагаас хойш Зика даргынхаа шүдэнд зуугдсан тэрбээр өдгөө АН-д ямар ч харьяалалгүй болсон. Улмаар нэгийнхээ гомдлоор хууль, шүүхийн байгууллагад үе үе дуудагдах болсон тэд ийнхүү нэг тойрогт өрсөлдөх хэмжээнд өс зангидсан яваа. Л.Наранбаатарын хувьд АН-ынхан нэр дэвшигчдээсээ 100 ба түүнээс дээших сая төгрөг хураасныг ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар ч хуульд дэнчин гэх нэршил байхгүй атал Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчин, нэр дэвшигчдээсээ зуу, зуун саяыг татан төвлөрүүлснийг эрс эсэргүүцэж буй хүмүүсийн нэг. Тийм ч учраас тэрбээр “АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг хүсье”хэмээн цахим орчинд уриалга гаргажээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13