МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” БОЛНО

2022-02-27 376 0

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас санаачлан оюутан, судлаачдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад уриалж сэдэлжүүлэх, дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд бүтээлийн хэвлэмэл 2 хувийг Монголбанкны бичиг хэрэгт болон электрон хэлбэрээр fiupolicy@mongolbank.mn цахим хаягаар хүлээн авна.

Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13