Монгол Улсаас шатрын спортын шинэ Их мастер төрлөө

2020-03-06 518 0

Шатрын спортын олон улсын мастер Сумъяагийн Билгүүн Их мастер цолтон болжээ.

2018 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараах байдлаар С.Билгүүний гадаад чансаа 2503 хүрсэн байв.

Энэхүү амжилт нь 2020 оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын холбооны 90 дэхь Конгресс дээр Их мастер цолны дөрвөн нормын болзол биелүүлэх үндэслэл болсон тул Дэлхийн шатрын холбооноос түүнийг ийнхүү Их мастер болсныг албан ёсоор зарлажээ.

16 жил уг спортоор хичээллэж байгаа тэрбээр 2016 онд Олон улсын мастер цол хүртсэн бол ийнхүү 2020 онд Их мастер цолтон болсноор Монгол Улсын шатрын спортын тав дахь эрэгтэй Их мастер болж байгааг Монголын шатрын холбоо мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр улам

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30