Нийгэм ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАН ЖДҮ ЭРХЛЭГЧ НАРАА ДЭМЖИНЭ

2024-10-28 115 0

Баянзүрх дүүрэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр салбар бүрд манлайлан ажиллаж байгаа. Энэ удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Нэг Зүрх Манлайлал” холбоо /ГҮТББ/-той хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Засаг дарга Г.Жаргалсайхан болон “Нэг Зүрх Манлайлал” холбооны Гүйцэтгэх захирал О.Золзаяа нар Санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэ үеэрээ Засаг дарга Г.Жаргалсайхан “Жижиг дунд үйлдвэрийн салбараа хөгжүүлэхэд чиглэсэн алсын хараа, бодлогын түвшинд арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллаж байгаа тул Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн нийлээд нэг бодлогоор хамтран ажиллаж цаашдаа цар хүрээг тэлэн хамтдаа хөгжих нь чухал” хэмээн хэлсэн.

Санамж бичгийн хүрээнд төрийн үйлчилгээг Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ бүрэн таниулах, Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж гүүр болж ажиллах нь нэн тэргүүний ажил хэмээн талууд үзэж байна. Иймд хамтын ажиллагаагаа нягтруулж төрийн байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар ЖДҮ эрхлэгчдийг ажлын байраар хангах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж буй тул Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчид холбоондоо нэгдэж, илүү олуулаа болж, хамтдаа хөгжихийг уриалсан юм хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13