​Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа.

2024-08-22 64 0

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа.

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Мөнгөн медалийн эзэн болж Монгол улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулан бахдам амжилт үзүүлсэн билээ.

‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп болон ‘‘Баттүшиг ба Цэлмүүн’’ сан хамтран Б.Баасанхүү тамирчны гаргасан амжилтын өндрөөр үнэлэн дасгалжуулагч багш М.Бундмаа-н хамт хүлээн авч уулзаж баяр хүргэн, спортын амжилт хүсэж 100,000,000₮-өөр урамшууллаа.

‘‘Скай Хайпермаркет’’ХХК, Скайтел Групп, МАК компаниуд нь МҮОХ-ны ‘‘Мөнгөн түнш’’ байгууллагууд бөгөөд спорт Олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн.

Үүний нэг жишээ нь Парис хотноо “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхэд багагүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдал юм.


Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27