ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэдийг зөвхөн Алтанбулаг, Цагааннуур боомтоор хил нэвтрүүлнэ

2020-03-18 142 0

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.

Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдье.

Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.

Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой:

Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс

Утас: +74992411548, +74956906792
Гар утас: +79162133247

И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com

Фэйсбүүк: Посольство Монголии в РФ

Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар

Утас: +7 3952 342295
Гар утас: +7 914 895 0528

И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn

Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ

Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар

Утас: +7(3012)220499
Гар утас: +79516224225, +79025337213

И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn

Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

 

Холбоотой мэдээ

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 202

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21