ОХУ-ын өмчлөлд байсан зарим барилгыг Монгол Улсад шилжүүлнэ

2020-02-12 407 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрийн үр дүн өнөөдөр гарч байна. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ОХУ-ын өмчлөлд байсан монгол иргэдийн түрээсэлдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэх шийдвэр гаргаад байна.

Ийнхүү 1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн асуудал эцэслэн шийдэгдлээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 объектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлж авахаар боллоо. Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр болон хувьчлахаар боллоо. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд 20 хувь нь албан тушаалын орон сууцанд 4 хувь нь албаны гэрт 39 хувь нь хувийн хашаанд 10 хувь нь айлын байр, хашаанд амьдардаг аж. Олон жил яригдсан энэ асуудлыг шат дараатайгаар шийдэж буйн эхлэл нь энэ ажил болжээ.

Холбоотой мэдээ

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгий

2026-07-21

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх оронд

2026-07-21

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18