Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2020-01-20 492 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Нэгдүгээр сарын 21-24-нд болох тус чуулган “Тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдвийн дор зохион байгуулагдана. Чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Герман улсын канцлер Ангела Меркель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх бөгөөд UNAIDS-ийн гүйцэтгэх захирал Винне Бьянима Европын төв банкны Ерөнхийлөгч Кристина Лагард нарын зэрэг дэлхийн нөлөө бүхий улс, орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.

Хэлэлцэх гол асуудал нь орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваагдал, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын капитализмын талаарх ойлголтыг шинэчлэхэд чиглэх аж.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13