Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав

2020-06-26 481 0

Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох  албан тушаалтнууд хамтран “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлах 1000 тн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллав.

“Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус өөрчлөлтөөр Нийслэлийн Баянзүрх/20/, Сонгинохайрхан/21/, Хан-Уул/12,13,14/ дүүргийн, алслагдсан 5 хороодын нутаг дэвсгэрт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм.

Уг тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд, “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлаж буй сайжруулсан түлшний агуулахын нөөц бүрдүүлэлт  хэдэн хувьтай явагдаж байгаа байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилготойгоор хяналт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30