САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

2021-12-28 318 0

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны тайлангийн хурлаа цахимаар хийж, жилийн ажлаа дүгнэлээ.

Хэдийгээр 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хүнд сорилт үргэлжилсэн ч санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын төлөө Хорооны нийт хамт олон хичээж ажиллалаа. Үүний үр дүнд санхүүгийн салбар эрчимтэй сэргэж ялангуяа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 30 жилийн түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн түүхэн үйл явдал болсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцоллоо.

Мөн тэрбээр ирэх онд бид санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг шинэчлэх, технологийн шинэчлэлийг дэмжих хүрээнд холбогдох хуулиудын төслийг боловсруулж УИХ-аар батлуулах, зохицуулалт хяналтын орчныг уян хатан боловсронгуй болгож, виртуал хөрөнгийн үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөнгө угаалттай тэмцэх, 2023 оны харилцан үнэлгээнд бэлтгэх ажилд онцгой анхаарч ажиллана гэсэн юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13