САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2020-03-17 435 0

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн I улирлын ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болж санхүүгийн системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Монголбанкнаас банкны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;
  • Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг хянаж, зохицуулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
  • Төлбөр тооцооны шинэ горимд шилжих бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан;
  • Шинэ төрлийн корона вирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тус тус хэлэлцэв.

СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13