Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүний биеийн байдал хэвийн байна

2020-02-12 455 0

Сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймагт бүртгэгдсэн шинэ коронавирүсийн сэжигтэй 1 тохиолдолтой холбоотойгоор нийгмийн цахим сүлжээгээр зарим иргэд үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг эрчимтэй тарааж олон нийтийг хий айдас хүйдэст автуулан түгшүүлж байна. Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүний биеийн байдал хэвийн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг дахин дуулгаж байна. Иймээс иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх, зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна.

Аливаа худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. Иймд ямар нэгэн үндэслэлгүй ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас дахин анхааруулъя гэжээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13